“Хархорин” нарны цахилгаан станцын шав тавих ёслол боллоо
Орхоны хөндийн түүхт энэ газар Монгол Улсын аялал жуулчлалын нэгэн бүс гэдгээрээ онцлог. Энэ ч утгаараа энэ бүсэд байгуулах нь тохиромжтой гэж үзжээ. Нийт 50 га талбайд нарны эрчим хүчний станц байгуулагдана.
Унгарын хөрөнгө оруулалтаар 50 сая долларын бүтээн байгуулалт энэ талд хийгдэх юм. Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний нийт системд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс 3.1 хувийн эрчим хүчийг үйлдвэрлэн авч байгаа юм.
Тэгвэл төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодогод энэ хэмжээг 2030 он гэхэд 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ хувь нэмэрт өнөөдрийн шаваа тавьж байгаа Хархорин нарны цахилгаан станц ихээхэн хувь нэмрээ оруулна гэдгийг Эрчим хүчний сайд онцолж байлаа.
50 сая долларын хөрөнгө оруулалтыг Унгарын талаас хийж, Тайж групп гүйцэтгэгч нь байх юм. Энэ зардлаа 10 жилд багтаан нөхөж Монголын төрд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй.