info@taijgroup.com (976)-7013 1038 ENG / RUS

Группын тухай

Мэндчилгээ

               Даяаршлалын өнөөгийн эринд, дэлхий нийтээрээ эдийн засаг бизнесийн идэвхтэй орчинд бүтээн босголт өрнүүлэн, баялаг бүтээж байна.
    "Тайж" групп нь, эх орныхоо сэргэн мандал, шинэчлэл өөрчлөлт, Монгол хүний сайн сайхны төлөө чиглэсэн, өргөн цар хүрээ бүхий үйл ажиллагааны чиглэлийг сонгон, өөрийн гэсэн өнгө төрх шингэсэн, олон талт үйл ажиллагаа явуулж хувь нэмрээ оруулсаар ирэв.
    Ялангуяа, компаний зохистой засаглалыг тэргүүн чиглэл болгох, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, бизнесийн ёс зүй, үндсэн зарчмыг дээдлэн нийгэм, хүн ард, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн чиг баримжаатай, ил тод байдлыг эрхэмлэн ажиллаж хяналт, хариуцлагын тогтолцоог улам боловсронгуй болгох, бизнесийн орчин, ажиллагсадынхаа ахуй амьдрал, мэдлэг чадварыг дээшлүүлэхэд хүрсэн түвшин, олсон ололтоо улам бататгахад анхаарч байгаа билээ.
    "Үйлдвэржилт", "Хүн ба технологийн эвсэл" -ийн асуудлыг төрийн бодлого, шинжлэх ухаан, инновацийн түвшинд ач холбогдол өгч буй энэ үед тус Групп нь, барилга байгууламж барих, хүнсний үйлдвэрлэл явуулж техник, технологи дамжуулах, эрдэм шинжилгээ, худалдаа үйлчилгээний чиглэлээр явуулах бүхий л үйл ажиллагаагаа менежментийн багаар хэрэгжүүлж, салбарынхаа тэргүүлэгч байгууллага, хамт олон байх болно.
    Та бүхэн манай групп, салбар компани, нэгжүүдийн бүтэц, зохион байгуулалт, эрхэм зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл, ололт амжилтын талаар энэхүү танилцуулгаас зохих мэдээллийг авч, бидэнтэй хамтын ажиллагаагаа
өргөжүүлэн, "Сайхан Монгол" орон, хүн ардынхаа ирээдүй, сайн сайхны төлөө нэгэн санаа, зорилготой ихийг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.




"Тайж" группийн Ерөнхийлөгч, Монгол
Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан         
                         Л.Ганпүрэв
 


ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

  • Орон сууц, олон нийтийн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтай барилга, байгууламж барих, зураг төсөл хийх.
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулж, эх орны үйлдвэрүүдийн болон импортын бүтээгдэхүүнд физик, хими, биологи, микробиологийн үзүүлэлтээр лабораторийн баталгаат шинжилгээ хийх, технологийн паркийн үйл ажиллагаа явуулах.
  • Дотоод, гадаад худалдаа үйлчилгээ
  • Мах бэлтгэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх.
  • Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх.
  • Сайн сорт, чанар бүхий төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг савлан, олон улсын стандартын шаардлага хангасан агуулахад, урт хугацаанд хадгалах, дотоодын зах зээлд нийлүүлж, экспортлох.
  • Улс хоорондын тээвэр, зуучлалын баталгаат үйлчилгээ
  • Компаний хөгжил, үйл ажиллагааны үндсэн чиглэлд түлхэц үзүүлэхүйц ашигтай бусад үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ чиглэлийг сонгон өргөжүүлэх.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ

  • Монгол Улсын хууль тогтоомж, байгууллага хамт олон, үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдлэх.
  • Нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлан, бизнесийн ёс зүйн хэм хэмжээг хатуу баримтлах.
  • Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуйн салбар, шинжлэх ухаан технологийн бодлого, тэргүүлэх чиглэлүүдтэй бүхий л үйл ажиллагаа уялдуулсан байх.
  • Хүрсэн түвшин, олсон ололтоо улам бататган, өөрчлөлт, шинэчлэлийг тасралтгүй үргэлжлүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг дээдлэн, шудрага бизнесийн ариун эгнээг тэргүүлэх.
  • Шан харамж, хүнд суртал, бүдүүлэг харьцаа, авилгалаас ангид байх.
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, шинэ техник технологи бүтээгдэхүүн, оновчтой санаа, санаачлагыг нийтийн хүртээл болгохын төлөө ажиллах.
  • Хэрэглэгч, үйлчлүүлэгч, хамтран ажиллагч байгууллага, харилцагчидаа эрхэмлэн хүндэтгэлтэй хандан найдвэртай түнш нь байж, тэдний итгэлийг нь дааж нууцын хадгалах.
  • Аливаа харш үйлдэл, шударга бус явдал, сөрөг үзэгдэлтэй эвлэрэшгүй тэмцэл явуулах.
  • Төлөвшиж тогтсон бизнесийн стратегийн чиглэл, нэр хүндийг хамгаалах, шинэчлэлт, өөрчлөлт, шалгаралыг дэмжин, шударга бизнес, цэвэр өрсөлдөөн, давамгай байдлыг бий болгох.

Компаниуд


Группын охин компаниуд

Scroll to Top