info@taijgroup.com (976)-7013 1038 ENG / RUS

Группын тухай

Гадаад харилцаа

Хамтын ажиллагаа, гадаад харилцаагаа улам өргөжүүлэн, төрийн болон төрийн бус, олон байгууллагууд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа, сургалт явуулдаг хувийн хэвшлийнхэн, их дээд сургуулиудтай үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллаж байгаа бөгөөд хойд, урд хөрш, Америк, Голланд, Герман, Казакстан, Япон, БНСУ-ын хүнсний институт, шинжлэх ухаан, технологи, төслийн байгууллагуудтай хамтран, харилцан ашигтай ажиллахаар гэрээ, санамж бичигт гарын үсэг зурж, ажил хэрэг болгосоор байна.


ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

  • Орон сууц, олон нийтийн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтай барилга, байгууламж барих, зураг төсөл хийх.
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулж, эх орны үйлдвэрүүдийн болон импортын бүтээгдэхүүнд физик, хими, биологи, микробиологийн үзүүлэлтээр лабораторийн баталгаат шинжилгээ хийх, технологийн паркийн үйл ажиллагаа явуулах.
  • Дотоод, гадаад худалдаа үйлчилгээ
  • Мах бэлтгэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх.
  • Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх.
  • Сайн сорт, чанар бүхий төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг савлан, олон улсын стандартын шаардлага хангасан агуулахад, урт хугацаанд хадгалах, дотоодын зах зээлд нийлүүлж, экспортлох.
  • Улс хоорондын тээвэр, зуучлалын баталгаат үйлчилгээ
  • Компаний хөгжил, үйл ажиллагааны үндсэн чиглэлд түлхэц үзүүлэхүйц ашигтай бусад үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ чиглэлийг сонгон өргөжүүлэх.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ

  • Монгол Улсын хууль тогтоомж, байгууллага хамт олон, үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдлэх.
  • Нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлан, бизнесийн ёс зүйн хэм хэмжээг хатуу баримтлах.
  • Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуйн салбар, шинжлэх ухаан технологийн бодлого, тэргүүлэх чиглэлүүдтэй бүхий л үйл ажиллагаа уялдуулсан байх.
  • Хүрсэн түвшин, олсон ололтоо улам бататган, өөрчлөлт, шинэчлэлийг тасралтгүй үргэлжлүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг дээдлэн, шудрага бизнесийн ариун эгнээг тэргүүлэх.
  • Шан харамж, хүнд суртал, бүдүүлэг харьцаа, авилгалаас ангид байх.
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, шинэ техник технологи бүтээгдэхүүн, оновчтой санаа, санаачлагыг нийтийн хүртээл болгохын төлөө ажиллах.
  • Хэрэглэгч, үйлчлүүлэгч, хамтран ажиллагч байгууллага, харилцагчидаа эрхэмлэн хүндэтгэлтэй хандан найдвэртай түнш нь байж, тэдний итгэлийг нь дааж нууцын хадгалах.
  • Аливаа харш үйлдэл, шударга бус явдал, сөрөг үзэгдэлтэй эвлэрэшгүй тэмцэл явуулах.
  • Төлөвшиж тогтсон бизнесийн стратегийн чиглэл, нэр хүндийг хамгаалах, шинэчлэлт, өөрчлөлт, шалгаралыг дэмжин, шударга бизнес, цэвэр өрсөлдөөн, давамгай байдлыг бий болгох.

Компаниуд


Группын охин компаниуд

Scroll to Top