Төв аймгийн Эрдэнэ суманд 2010 онд байгуулагдсан “Тайж” группийн харьяа үйлдвэр нь мах, махан бүтээгдэхүүний чанар, хүнсний баталгаат байдал, мал эмнэлэг, эрүүл ахуйн шаардлагуудыг дэлхийн түвшинд хангасан, “ААА” зэрэглэлийн үйлдвэр юм.
Үйлдвэрийн зураг төсөл хийх, барилга байгууламжийн шийдэл, барилгын материал, технологийн тоног төхөөрөмжийг сонгохдоо хүнсний баталгаат байдал, ялангуяа мах, махан бүтээгдэхүүний чанар, мал эмнэлэг, эрүүл ахуйн шаардлагуудыг дэлхийн түвшинд хангахад онцгой анхаарч үйлдвэртээ чанарын удирдлагын ISO 9000, ISO 22000 олон улсын стандарт болон бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны HACCP, GMP системүүдийг нэвтрүүлэхээр зохион байгуулагдсан. Үйлдвэр нь өөртөө иж бүрэн тоноглогдсон дотоод хяналтын шинжилгээний лабораторитой.
Үйлдвэрийн цахилгаан эрчим хүч, халуун хүйтэн ус, бохирын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн, УБ хотоос холгүй байршилтай (70км), нийслэл хоттой засмал замаар холбогдсон, зүүн зүгийн аймгуудаас нийслэлд мах бэлтгэн нийлүүлэх зангилаанд байрласан.
Үйлдвэрийн хүчин чадал:
Тус үйлдвэр нь ээлжинд 1000 бог, 200 бод нядалж, 10 тонн мах шулах, хөргөх, хадгалах хүчин чадалтай,мэргэшсэн 60 гаруй ажилтан ажиллагсадтай.
Зориулалтын агуулахын хүчин чадал:
• 00С температурт сэврээх зориулалтын 200 тн багтаамжтай агуулах
• -18 0С температурт хадгалах зориулалтын 500 тн багтаамжтай агуулах
• -300С температурт хөлдөөх зориулалтын 200 тн багтаамжтай агуулахтай.
Сэврээх цех (00С) Хөлдөөх камер (-300С)
Үндсэн үйл ажиллагаа:
• Зүүн бүсийн аймгуудын малчдаас бэлтгэсэн бог, бод малыг хүлээн авах
• Мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн хяналт шинжилгээ хийх
• Бог, бод малыг үйлдвэрийн аргаар нядлах, боловсруулах
• Аймаг, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд мах нийлүүлэх
• Мах, махан бүтээгдэхүүн экспортлох
• Экологийн цэвэр бэлчээрийн Монгол малын махны онцлогийг таниулсан “Монгол бренд” шинэ нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх
• Түүхий эдийн нөөцийг зохистой боловсруулах бодлого хэрэгжүүлж малын дайвар бүтээгдэхүүн, дотор эрхтэний боловсруулалтын шинэ технологи нэвтрүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх
Тус үйлдвэр нь 2011 онд ОХУ-ын Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар ОХУ-руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх, 2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын шинжээчдийн хамтарсан шалгалтад 2 удаа хамрагдаж, БНХАУ-ын эхлэн боловсруулах үйлдвэрийн эрх авсан. Үүний хүрээнд 2016, 2017 онд адууны мах шулж, ангилан боловсруулж, БНХАУ-руу экспорлосон.
Группийн харьяа мах боловсруулах үйлдвэрүүд сүүлийн 3 жилд 1200 тонн халуун боловсруулалттай махан бүтээгдэхүүн гадаад зах зээлд худалдаалсан.
Үйлдвэрлэх, бэлтгэн нийлүүлэх бүтээгдэхүүн
• Стандартын дагуу бэлтгэсэн шинэ болон хөлдүү гулууз, мөчилсөнмах
• Захиалга, зааврын дагуу шулж, ангилан савласан мах
• Үйлдвэрлэлийн түүхий эдийн зориулалтаар ангилан анхан шатны боловсруулалт хийж бэлтгэсэн малын дотор мах, дайвар түүхий эд, арьс шир
Үйлдвэрийн эрүүлахуй, технологи, чанарын үзүүлэлтүүдэд тавих дотооды хяналтыг мэргэжлийн хяналт, шинжилгээний байгууллагуудтай хамтран хийхийн зэрэгцээ, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн хяналтыг группийн харьяа ХЭШҮ-ийн “САМО” институт тавихаас гадна мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч хамтран ажилладаг.
Copyright © 2017 - Designed by It - Agency LLC