“САМО УРГАЦ” ХХК нь 2008 онд байгуулагдсан. Эх орныхоо цаг агаар, хөрс шороонд зохицсон төмс, хүнсний ногоог тариалж, нөөцлөх, импортоор жимс, жимсгэнэ оруулан, өндөр хөгжилтэй орнуудын жишиг, техник, технологиор, хадгалах, боловсронгуй агуулах, байгууламжуудыг буй болгон, бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалах дэвшилтэт технологи боловсруулан нутагшуулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
• Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээр хийсэн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд төдийгүй экспортод гаргах.
• Хүнсний ногоогоор бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дэвшилтэт технологийг боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, тоног төхөөрөмжийн судалгаа, сонголт хийх.
• Байгаль, экологийн өөрчлөлт, хувьсалд тохирсон төмс, хүнсний ногооны тариалалт, хадгалалт, боловсруулалтын шинэ технологи, сортуудыг туршиж, горимыг тогтоох.
Copyright © 2017 - Designed by It - Agency LLC