Тайж групп "Ява" брэндийн мотоциклыг монголд үйлдвэрлэнэ
Манай улсад 1965 оноос эхлэн орж ирсэн Монгол түмний эртний танил одоо ч эдлэгдэж буй 50 жилийн түүхтэй “Улаан Ява, Ява-350” мотоциклуудын сүүлийн загваруудыг Монголд үйлдвэрлэхээр боллоо. Үйлдвэрлэгч компани 125-660 моторын багтаамж бүхий уулын, бартаат замын, энгийн, тусгай зориулалтын мотоциклууд хийхээр төлөвлөсөн байна. Мотоцикл үйлдвэрлэгдэж худалдаанд гарсан хойно малчид, ард иргэд “Тайж групп”-ийн орон нутагт байршилтай салбар үйлдвэрүүд, махны үйлдвэр, мал бэлтгэлийн сүлжээ зэргийг ашиглаж үнийн уяан хатан бодлого баримтлан лизинг, мал, мах зэрэг түүхий эдээр гэрээ хийн авч болохоороо давуу талтай аж. Сүүлийн жилүүдэд мал маллагаа, уналага эдэлгээнд мотоцикл унаж хэрэглэх нь элбэг болсон. Харин урд хөршөөс орж ирсэн чанар муутай мотоциклыг хэрэглэснээр хурдан эвдэрч, гэмтэл гарч цаашлаад хүний амь нас ч эрсдэх тохиолдол цөөнгүй гарсан байдаг. Ийнхүү эх орондоо үйлдвэрлэсэн чанар сайтай мотоциклийг уян хатан нөхцлөөр авч, хэрэглэх боломж бүрдэж байна.