“Сэлэнгэ хүнсний худалдааны төв” Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд 2015 оны сүүлийн хагаст үйл ажиллагаагаа явуулж эхлэв.Нийт 7000 м/кв талбайтай, бүрэн цутгамал бетонон барилгатай тус худалдааны төв ашиглалтад орсноор нийт 600 орчим ажлын байр шинээр бий болгов.
Монгол Улсын төмс, хүнсний ногооны хэрэгцээний 50 гаруй хувийг дангаараа хангадаг газар, тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн ногоочид тус худалдааны төвд төвлөрөх юм. Өөрөөр хэлбэл, “Сэлэнгэ хүнсний худалдааны төв” ашиглалтад орсноор нийслэлийн иргэдийг жилийн дөрвөн улирлын турш чанар, стандартын шаардлага хангасан, эрүүл, органик төмс, хүнсний хогоо, мах, махан бүтээгдэхүүн, зөгийн бал зэрэг бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэнэ. Түүнчлэн ченжүүд ногоочдын хөдөлмөрийг үнэгүйдүүлэх, нийслэлийн иргэд өндөр үнэтэй төмс, хүнсний ногоо худалдан авдаг явдал үгүй болох юм.
“Сэлэнгэ хүнсний худалдааны төв” орчин үеийн тоног, төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд зоорь, агуулах, машины зогсоол, лаборатори зэрэг шаардагдах зүйлсийг цогцоороо шийдэж өгснөөрөө давуу талтай. Нийслэлийн хамгийн олон хүн амтай гэгддэг Сонгинохайрхан дүүрэгт ашиглалтад орсон энэхүү худалдааны төв хотын баруун захад байгуулагдсанаар хотын төвлөрлийг сааруулах, ногоочид төв зам дагуу байрлалтай худалдааны төвд хүнсний ногоогоо шууд хүргэх боломжийг бүрдүүлж өгснөөрөө ач холбогдолтой юм.
Үүнээс гадна тус худалдааны төвд хүнсний эрдэм шинжилгээний “САМО” институтын загвар лабратори байрласан аж. Тус лаборатори хүнсний бүх төрлийн шинжилгээг хийж, баталгаажуулснаар чанар, эрүүл ахуйн хувьд эрсдэлгүй болох юм.
Copyright © 2017 - Designed by It - Agency LLC