“САМО” институт нь 1970 онд “Хүнсний үйлдвэрийн туршилт, шинжилгээний төв” нэртэйгээр анх байгуулагдсан. 2008 оноос хувьчлагдан, зохион байгуулалт, менежмент нь бүрэн шинэчлэгдэж, Хүнсний эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн “САМО”институт нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Институт нь Хүнсний шинжилгээний нэгдсэн лаборатори (хими, биохими, микробиологи, мэдрэхүйн эрхтэний үнэлгээний лабораториуд), Хүнсний бүтээгдэхүүний баталгаажуулатын газар, Эрдэм шинжилгээний номын сан, Хүнсний технологийн музей, Технологи дамжуулах нэгжүүдтэй бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажилладаг. 2014 онд БНСУ-ын засгийн газрын буцалтгүй тусламжаар “КОЙКА” –ийн төсөлд шалгарч орчин үеийн өндөр мэдрэмжит лабораторийн тоног төхөөрөмжөөр тоноглогдоод байна.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:
• Хүнсний бүтээгдэхүүний үндэсний стандарт, төслүүд боловсруулах, хэрэгжүүлэх.
• Эрдэм шинжилгээний төслийн хүрээнд сорилт, судалгааны ажил гүйцэтгэх.
• Эх орны үйлдвэрийн болон импортын хүнсний бүтээгдэхүүн, үр тарианд физик, хими, биохими, микробиологийн үзүүлэлтээр магадлан шинжилгээ хийж, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ, мэдрэхүйн эрхтний үнэлгээнд тулгуурлан баталгаажуулж, тохирлын гэрчилгээ олгох.
• Уламжлалт болон орчин үеийн ШУТ- ийн ололтод тулгуурлан амьтан, ургамлын гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэ технологи боловсруулах, дамжуулах.
• Хүнсний мэргэжлийн болон бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн сургалт, семинар зохион байгуулах.
Copyright © 2017 - Designed by It - Agency LLC