"Тайж" групп нь 1996 оны 7 дугаар сарын 5-нд "Тайж трейд" ХХК нэртэй анх байгуулагдаж хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр мал, мах бэлтгэн, дахин боловсруулалт хийж эцсийн бүтээгдэхүүн гаргах, талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, төмс, хүнсний ногоо хадгалан боловсруулах, шинэ техник, технологи дамжуулахын зэрэгцээ барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа, тээвэр зуучлалын үйлчилгээ явуулах зэрэг олон төрөл, цар хүрээтэй үйл ажиллагааг явуулж ирсэн бөгөөд 2008 оноос, хүнсний салбарт эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл судалгаа, туршилт явуулах, шинжлэх ухааны дүгнэлт гаргах үндсэн үүрэгтэй, эрдэм шинжилгээний байгууллагыг хувьчлан авч, ихээхэн хөрөнгө оруулан, үйл ажиллагаагаа өргөтгөж байна.
Тус групп нь бүтцийн хувьд, хүнсний үйлдвэрлэлийн 3, гадаад дотоод худалдаа, үйлчилгээний 1, хүнсний эрдэм шинжилгээний, үйлдвэрлэлийн 1, барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн 1, тээвэр зуучлалын салбар компанитай.
Групп, салбар компаниудын бүтэц зохион байгуулалтыг саяхан, дахин өөрчлөн, төр засгаас, хүнсний аюулгүй байдал, үйлдвэржүүлэлтийн талаар явуулж буй бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг идэвхижүүлэх, улам боловсронгуй болгоход анхаарч, группийн Ерөнхийлөгчийн дэргэд "Эрдэм шинжилгээ, инновацийн зөвлөл"-ийг байгуулах, хүнсний бодлого, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, технологийн асуудал хариуцсан дотоод, гадаадын өндөр мэдлэг, ур чадвартай зөвлөхүүд ажиллуулах шинээр, Үйлдвэрлэл технологийн газар, Менежмент инновацийн болон Судалгаа, Хамтын ажиллагааны багууд, шинэ дэвшилтэт Технологи дамжуулах төвүүдийг буй болгож, эрдэм шинжилгээний номын санг шинэчлэн сэргээхээр шийдвэрлэн, дэс дараатай арга хэмжээнүүдийг авч байна.
Хүнс, мал мах бэлтгэх, боловсруулах болон барилга, эрдэм шинжилгээний салбарт, олон жил тогтвор суурьшилтай ажиллаж мэргэшсэн, хамт олон ажиллаж байна. Сүүлийн 3 жилд мах, махан бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах чиглэл бүхий, "ХАНГАЙН ХҮНС", "САМО МАХ" үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулан, Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн "САМО ИНСТИТУТ"-ийг хувьчлан авснаар үйл ажиллагааны үндсэн чиглэл өөрчлөгдөн, өргөжиж, бүс нутгийн хөгжлийг дэмжих малчдыг мөнгөжүүлэх, хүн ардыг эрүүл, найдвартай хүнсээр хангах, хүнсний салбарын эрдэм шинжилгээний ажил,
лабораторийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, байгаль орчинд хоргүй, хаягдалгүй технологи нэвтрүүлэх зэрэг бодлогын чанартай олон талт ажил хэрэгжиж байна.
Монгол Улсад хүнсний аюулгүй байдлыг хангах, хяналт, үнэлгээг сайжруулахад хувь нэмрээ оруулах үндсэн чиг үүргийнхээ дагуу 2008 онд хувьчилж авсан "САМО ИНСТИТУТ"-ийг сэргээх, хүнсний шинжилгээний нэгдсэн лабораторийн барилга, инженерийн байгууламжууд, лабораторийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн нь, шинжилгээний нэр төрөл, чанарыг дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах үйлсэд томоохон хувь нэмэр оруулах эхлэл, боломжийг нээсний зэрэгцээ ёалбар компаниудынхаа ажлын байрыг ээлжээр өргөтгөн тохижуулж, тохь тухтай ажиллах нөхцлийг сайжруулсаар байна.
Хандив, ивээн тэтгэлэгийг нийгмийн бүхий л салбар үүнээс, эрүүл мэнд, боловсролын салбарынханд түлхүү үзүүлэв. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани, үйлдвэрүүдэд нэн шаардлагатай анхан шатны, бичил лабораторийн загвар, стандартыг буй болгон олшруулахын зэрэгцээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, технологи дамжуулах төвүүдийг шаардлагын түвшинд байгуулан, хүнсний үйлдвэрүүдийн захиалгаар нийлүүлэх үйлчилгээг, шинээр нээж байна.
Тус групп нь ажиллагсадынхаа нийгмийн асуудлыг дэс дараатай шийдвэрлэхээр гэр, орон сууцаар хангах, эрүүл мэнд, хөдөлмөрлөх нөхцлийг нь сайжруулах, газар өмчлүүлэх, орон сууцны зээлд хамруулах, цалин хөлсийг нь нэмэх, амьдрал ахуйд нь туслан, гадаад, дотоодод сургаж мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх, туршлага судлуулах, мөнгөн тусламж үзүүлэх зэрэг олон талт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ирэв.
Copyright © 2017 - Designed by It - Agency LLC