info@taijgroup.com (976)-7013 1038 ENG / RUS

Группын охин компани

Хангайн Хүнс ХХК

        “ХАНГАЙН ХҮНС” ХХК-үйлдвэр нь, Архангай аймгийн төвд байрлалтай. 2007 онд байгуулагдаж чанар, эрүүл ахуйн  баталгаатай мал, мах бэлтгэн, орон нутагт төдийгүй, улсын нөөц, дотоод, гадаадын зах зээлд нийлүүлхээс гадна дотор мах, дайвар бүтээгдэхүүнийг хаягдалгүй боловсруулан, эмийн түүхий эд бэлтгэж байна.
 

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
• Махны үйлдвэрүүдийн тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэх талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг дэмжих, чанартай махны нөөцийг бүрдүүлэх.
• “САМО” институтийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бааз тулгуур болж,  монгол малын маханд судалгаа, шинжилгээний ажлыг хийх, улмаар хүнсний чанар, эрүүл ахуйн баталгаатай, стандартын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлэх, гадаадад  экспортлох.
• Малын арьс шир, өлөн, шөрмөс, бусад эмийн түүхий эдийг  боловсруулж, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг эх орны үйлдвэрүүдийг түүхий эдээр дэмжих.
• Хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, их, дээд сургуулиудад хүнс, ХАА-н салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд нь, сургалт-үйлдвэрлэлийн дадлагын төвийн үүрэгтэйгээр оролцон, дэмжлэг үзүүлэх.
 

Зураг Зураг

Компаниуд


Группын охин компаниуд

Scroll to Top