“САМО МАХ” ХХК нь хиам, нөөшний орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг суурилуулан, ашиглалтад оруулж, өөрийн орны төдийгүй, олон улсын стандартын шаардлага хангасан, экологийн цэвэр, дээд зэргийн чанартай мах, махан бүтээгдэхүүн эрүүл хүнсийг дотоодын зах зээл, экспортод нийлүүлэх зорилготой ажилладаг. Мөн Улсын нөөцийн махны тодорхой хэсгийг бэлтгэх, хадгалах, борлуулах үүргийг жил бүр хариуцан, нийслэлийн хүн амын махны хэрэгцээг хангахад хувь нэмэрээ оруулж ирэв.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:
• Улсын нөөцөд чанартай мах бэлтгэх.
• Чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд гаргах.
• Экспортын стандарт, шаардлагыг хангасан мах, махан бүтээгдэхүүнийг гэрээ, захиалгаар бэлтгэн, нийлүүлэх, бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх.
Copyright © 2017 - Designed by It - Agency LLC